Бэлчээр хамгаалах асуудлыг хэлэлцэнэ
“Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх замаар бэлчээрийг хамгаалах нь “ хэлэлцүүлэг энэ сарын 14-нд болно.  Хэлэлцүүлгээр бэлчээрийн менежмент, бэлчээрийн нөхөн сэргээлтийн чиглэлээр судалгаа явуулдаг судлаачид өөрсдийн үйл ажиллагаа, хийсэн ажлууд, Сэлэнгэ, Завхан аймагт хийсэн товч судалгааны үр дүнг танилцуулна.

Мөн Монгол Улсын бэлчээрийн өнөөгийн байдал, нөхөн сэргээх боломж, нарийн болон нарийвтар ноосны чиглэлийн Хангай, Орхон үүлдрийн хонины онцлог, Шинэ Зеландын уулархаг бүсийн Меринос үүлдрийн хонины талаар мэдээлэл хийх, салбарын төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөрийн төлөөлөлтэй санал солилцох юм байна.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хаана юэ 2019-08-08 06:24:03
    Хаанаас хаана ямар байгууллага хийх юм вэ