Чөлөөтийнхөн Европт бэлтгэл хийж байна
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ ирэх сард Казахстаны нийслэл Нур-Султанд болно. Монголын чөлөөт бөхийн холбооноос шигшээ багийг зургадугаар сард бүрдүүлж, улсын аварга болсон тамирчид шууд Казахстаныг зорих эрхтэй болсон. Тиймээс Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Европын улсуудад хамтарсан бэлтгэл хийж байна. Энэ долоо хоногт Польшид сэргэлтийн бэлтгэл хийсэн бол ирэх долоо хоногоос ОХУ, Туркийг зорихоор болжээ. Эрэгтэй баг Сочи хотод ОХУ-ын шигшээ багтай бэлтгэл хийнэ. Харин эмэгтэйчүүдийг Туркийн шигшээ баг хүлээж байна. Баг, тамрчид энэ сарын сүүлчээр эх орондоо ирнэ.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.