Шинэчлэл хийхийг уриалсан захидал илгээсэн байна
Хүний эрхийг хамгаалах байгууллага Казахстаны ерөнхийлөгч Кассим Жомарт Токаевт эх орондоо хүний эрхийг хамгаалах асуудлын талаар яаралтай шинэчлэл хийхийг уриалсан захиа илгээсэн байна. Төв Ази, Европ дахь хүний эрхийн байгууллагын захирал Хью Уильямсон "Казахстанд хүний эрхийн хамгааллын бэхжүүлэлт их хоцрогдсон байна" гэв. Казахстаны ерөнхийлөгчид илгээсэн захидалд Хүний эрхийн байгууллага тус улсын эрх баригчдад тус улсад байгаа хүчирхийллийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг уриалжээ.

Түүнчлэн ерөнхийлөгч Токаевийг тайван замаар хийж байгаа хурал цуглаан, өөрийгөө илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тавьсан хоригийг цуцлах ёстой болохыг онцлов. Мөн Казахстаны эрх баригчид нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэргийн улмаас таван жил хоригдож байгаа хүний эрхийг хамгаалагч Макс Бокаевийг суллах ёстой болохыг дурдсан байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.