Сирид хамтарсан аюулгүй бүс байгуулахаар болжээ
Турк, АНУ Сирийн хойд хэсэгт аюулгүйн бүсийг хамтран байгуулахаар тохиролцсон гэж Туркийн ерөнхийлөгч Режип Тайип Эрдоган зарлажээ. Үүнээс өмнө Туркийн Батлан хамгаалах яам мэдэгдэлдээ Анкара, Вашингтон нь Сирийн хойд хэсэгт ирээдүйд аюулгүй бүс хамтран байгуулах ажиллагааг явуулахаар тохиролцсон талаар мэдээлж байсан аж.

"Анадолу" агентлаг 30-аас 40 километр өргөнтэй энэ бүс нь Турк, Сирийн хил дагуу үргэлжилнэ. Түүнчлэн АНУ-тай тохиролцвол Туркийн хяналтад байх юм байна. Харин Курдын зэвсэгт бүлэглэл энэ бүс нутгийг орхих, буу звсгээ хураалгах ёстой ажээ.

Режип Тайип Эрдоган "Турк АНУ-тай хийсэн хэлэлцээр гурав хоног үргэлжилсэн. Цаашид ч үргэлжилнэ. Харин хэзээ хийхийг би одоогоор мэдэхгүй байна. Гэхдээ АНУ-тай хамтарсан аюулгүй бүсийг байгуулахаар тохиролцлоо" гэж ярьсан байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.