Орон нутгийн замд хурд хэтрүүлбэл эрх хасна
Амралт зугаалгын энэ өдрүүдэд орон нутгийн замд хурд хэтрүүлэх, нэгнээ гүйцэж түрүүлэх гэж байгаад мөргөлдөх зэрэг осол авраас болж хүмүүс үй олноороо үрэгдээд байна.

Хоёр хоногийн дотор гэхэд зам тээврийн ослоор 10 хүн амиа алдсан харамсалтай тоо баримт байна.

Ер нь манайхан орон нутгийн зам дээр осол гаргах нь элбэг байдаг. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн замд хурд хэмжигч, хурд сааруулагч байршуулж эхэлжээ.

Хэрвээ орон нутгийн замд 80 км/цагаас дээш хурдалбал 50 мянгаар торгож, 120 км/цагаас дээш хурдтай явсан нь хурд хэмжигчээр илрэх юм бол жолоодох эрхийг хасахаар болсон байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine