"Халхын голын ахан дүүс" хамтарсан үзэсгэлэн ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Чита хотноо энэ сарын 06-ны өдөр “А.К.Кузнецовын нэрэмжит Өвөрбайгалийн хязгаарын хязгаар судлалын музей”-д нээлтээ хийлсэн байна.

Уг үзэсгэлэнгийн онцлог нь анх удаа хоёр улсын хамтарсан үзэсгэлэн тэр дундаа дайны сэдэвтэйгээр олон нийтэд хүрч байгаагаараа онцлог бөгөөд 60 хоногийн турш Чита хотноо үргэлжлэх юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Халхгол сумын Ялалт музейн захирал Л.Мягмарсүрэн, ОХУ-ын Өвөрбайгалийн Хязгаарын Соёлын яамны орлогч сайд А.В.Бочкарников, А.К.Кузнецовын нэрэмжит музейн захирал В.К.Колосов болон холбогдох албаны төлөөлөл Чита хотын иргэдийн төлөөлөл оролцжээ.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.