Робот жоом бүтээжээ
АНУ-ын Калифорни мужийн Беркли их сургуулийн багш нар робот жоом бүтээжээ. 100 миллиграмм жинтэй робот жоом нь өөрийнхөө жингээс сая гаруй хүнд ачааг даах чадвартай юм байна. Түүнээс гадна 60 кг жинтэй хүн түүнийг гишгэсэн ч эвдрэхгүй. Энэ тохиолдолд хэд дахин хүч гаргаж ачааллыг тэсвэрлэнэ гэж багш нар ярьжээ.

Багш нарын ярьснаар нимгэн  фтор, хайлуур жоншны хуудсыг уян зөөлөн материалаар гадуур нь бүрсэн утсаар цахилгаан гүйлгэснээр робот жоом нь ажилладаг байна. Секундэд түүний биеийн хэмжээнээс 20 дахин их зайг туулах чадвартай энэ шавьж нь жоомтой адилхан хурдан хөдөлгөөнтэй гэж "Футуризм" сэтгүүлийн сэтгүүлч Кристин Хоусер ярьжээ. Эн робот жоомыг газар хөдлөлт болсон тохиолдолд орон сууцны нурангинд дарагдсан амьд үлдсэн хүнийг хайж, аврах ажиллагаанд ашиглаж болох юм байна. Робот жоомыг бүтээхэд оролцсон багш Юучиан Ву мэдрэгчтэй төхөөрөмж суурилуулсан хйимэл шавьжийг байгалийн хийн хоолойд гэмтэл хайхад ашиглах боломжтой болохыг онцолжээ.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.