Жоана Пастрана аварга болох боломжоо алдлаа
Испанийн эмэгтэй боксчин Жоана Пастрана өнгөрсөн ням гаригт Коста Рикагийн боксчин Якоста Валлетэй 105 кг-д хийсэн аваргын төлөөх тоглолтод ялагдсан байна. Испанийн "Эль Арена Марбелла де Пуэрто Банус" цэнгэлдэх хүрээлэнд 10 үеийн турш 45 минут болсон тоглолтод өрсөлдөгч нь 96-64, 93-97 болон 93-97 онооны харьцатайгаар түүнийг хожжээ. Тэмцээнд гар нь гэмтсэн ч тоглосон Жоана Пастрана ялагдсаныхаа дараа тоглолтын эхний үед бэртэл аваагүй бол би түүнийг ялна гэж харж байсан. Гэвч гараа дахин гэмтээснээр би 100 хувь тоглож чадсангүй гэж "Gol" цахим хуудаст өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрээр өрсөлдөгчийг нь аваргаар зарласны дараа шинэ аварга болсонд нь баяр хүргэсэн байна. Жоана Пастрана хожигдсоноор дөрөв дэх удаагаа аварга болох боломжоо алджээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.