Өнөөдөр:  Халх гол, Ялалтын 80 жил тусгай үзэсгэлэнгийн нээлт болно

10:00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн ур чадварын олимпод Монгол Улсыг төлөөлөх МСҮТ-ийн хүүхдүүдийг Төрийн ордонд хүлээж авна. Лавлах утас 91915340

11:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хэвлэлийн бага хурал хийнэ. Сэтгүүлчид та бүхэн хүрэлцэн ирж олонд түгээж өгнө үү. Жил бүрийн наймдугаар дугаар сарын 12-ныг дэлхий дахинд залуучуудын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 2014 оноос эхлэн наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын залуучуудын өдөр болгон тэмдэглэх болсон бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар НҮБ-ын Хүн амын сан, Олон Улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд хамтран залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд таниулан сурталчлах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг залуучуудын оролцоотойгоор шийдвэрлэх зорилгоор олон талт үйл ажиллагаануудыг жил бүрийн найм, есдүгээр сард зохион байгуулдаг билээ. Тиймээс наймдугаар сарыг залуучуудын хөгжлийн сар болгон тэмдэглэж ГБХЗХГ -с залуучуудад чиглэн хийгдэх ажлын тухай нийтэд мэдээлэх юм.Холбоо барих:99035384

11:40 цагаас Халх гол, Ялалтын 80 жил тусгай үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейд  эхэлнэ. Холбогдох утас: 99123922 Монголын үндэсний музей

14:00 цагт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын байранд болох "ХҮҮХЭД БҮР ЦЭЦЭРЛЭГТ" байгууллагын цэцэрлэгийг хөгжүүлэхэд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэл уулзалтад урьж байна. Утас: 99252827


С.Жангар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.