60 тэрбумын хэргийг прокурорт шилжүүлжээ
МАН-ын удирдах албан тушаалтнууд төрийн албан тушаалыг худалдаж 60 тэрбум төгрөг босгохыг завдсан гэх хэрэг хэдэн он дамжин яригдаж байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн онд АТГ, ЦЕГ, Тагнуулын байгууллагынхан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас 60 тэрбумын хэргийг сэргээн шалгаж эхэлсэн байдаг.

Тэгвэл эрх баригч намын удирдлагуудын төрийн албыг наймаалцсан гэх 60 тэрбумын хэргийг Тагнуулын ерөнхий газраас шүүхэд шижлжүүлэх саналтайгаар өнгөрсөн пүрэв гаригт прокурорт шилжүүлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр 60 тэрбумын схемийг боловсруулсан гэгддэг НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, "Шинэ монгол хаад" компанийн захирал А.Ганбаатар нарыг хэрэгт татаж байгаа бололтой.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ма.Энхболд 2019-08-12 02:32:13
    60-ынхан баларсан юм одоо ч сонгууль дөхөөд хууч өвчин сэдрэх байхдаа Гэхдээ аливаа зүйл хоёр талтай гэдэг шиг ханш өсөх байхдаа
  • zojin 2019-08-12 01:36:40
    60 - n ter bymiin 1- hybilbar n dotood congyyl myn shyy chem n ijil hyylzid anhaaltai sydal
  • Монголчууд 2019-08-12 00:14:59
    Энэ 2 чинь жижигхэн жараахай шүү дээ, гол эзэн нь М.Энхболд түүнийг шүүгээч, та нар Монголчуудыг тэнэг гэж бодоод байна уу?