''The Hu'' хамтлаг фэн клубтэй боллоо
Дэлхийн рок хөгжмийн ертөнцөд Монголын Хүннү рок "The Hu" хамтлаг цоо шинэ урсгалыг бий болгон шуугиулж, тэдний уран бүтээлийг сонсохыг хүссэн фэнүүд нь зөвхөн Монголоор хязгаарлагдахгүй болсон. Тус хамтлагын фэн клубын нээлт энэ сарын 9-нд болж энэ үеэр хамтлагийн гишүүдтэй танилцаж, асуулт хариултын цаг, дуудлага худалдаа, 10 ширхэг пянзыг худалдан авах эрхийн сугалаа сугалуулах гэх мэт ажиллагаа болсон юм.

Тэгвэл Гадаад харилцааны яамнаас "The Hu" хамтлагийг Монгол Улсын Соёлын элчээр томилж өнгөрсөн баасан гаригт өргөмжлөлийг нь гардууллаа. Монгол Улсын Соёлын элч нь Монголын түүх, соёл, урлагийг гадаад оронд танилцуулах, шинжлэх ухаан, спорт, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажил хэрэгч хүмүүс болон иргэд хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.