Чөлөөт бөхийн ДАШТ эхэллээ
Эстонийн нийслэл Таплинд чөлөөт бөхийн энэ оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байгаа бөгөөд энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ. Манай улсаас Э.Төгсжаргал, Д.Тэнгис, Э.Бямбадорж, Б.Бат-Эрдэнэ, Б.Билгүүн, Э.Батмагнай, С.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдээс Ч.Отгонтуяа, Н.Анударь, Б.Энхцэцэг, Ө.Пүрэвсүрэн, Э.Дэлгэрмаа, Ц.Хулан гэсэн 14 тамирчин оролцож байна.

Тэд дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдархан, олон улсын I зэргийн шүүгч Б.Алтангадасын хамт энэ сарын 9-нд эх орноосоо мордсон. Монголын бөхчүүдээс залуучуудын дэлхийн аваргад гавьяат тамирчин Ө.Баатархүү, ОУХМ С.Эрдэнэбаяр, Т.Даваахуяг, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Э.Даваачимэг, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ А.Батцэцэг түрүүлж байсан билээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.