Түр хорооны гишүүдийг ажиглагчаар оролцох хүсэлтийг хүлээж авсангүй
ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнийг шүүх хурал үргэлжилж байна. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэх асуудлаар байгуулагдсан Түр хорооны зүгээс Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд Түр хорооны дарга Ж.Батзандан, гишүүн Л.Болд, Ц.Нямдорж, Х.Нямбаатар, А.Сүхбат, Я.Санжмятав, Ө.Энхтүвшин нар зайлшгүй суух шаардлагатай гэж үзэж байна. Иймээс хаалттай хуралдаанд эдгээр гишүүдийг ажиглагчаар оролцох боломжоор хангаж өгөхийг хүсч байна" гэсэн хүсэлт хүргүүлээд байсан. Тэгвэл дөнгөж сая шүүхээс дээрх хүсэлтийг хүлээж авах боломжгүй шийдвэр гаргасан байна.

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-08-12 02:51:03
    Шүүх энэ яргын хэргийг нуугаад байх юу байгаа юм олон түмэнд тодорхой хэрэгтэнгүүд байж бна.