Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа: Эрүүдэн шүүсэн нь ил болчихлоо шүү дээ, хүүгээ л сулламаар байна
Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр 09.00 цагт эхэлсэн.  Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлээд буй юм. 

Шүүх хурлын үеэр Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаагаас цөөн хэдэн асуултад хариулт авлаа. 

-Та хүүтэйгээ хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ? 

-Миний хүүг хэрэгт холбогдуулаад дөрвөн жил боллоо. Хүүг нь хилс хэргээр гүтгээд хорчихсонд харамсаж явдаг. Эхний үед хүүтэй минь уулзуулдаг ч үгүй байсан. Харин сүүлийн үед хэд хэдэн удаа уулзсан. Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Х.Нямбаатар нарын гишүүддээ их баярлаж байгаа. Миний хүүг 10 хоног эмчилгээ хийлгээд эмнэлгийн газар сувилуулаад нэг өрөөнд нь дарамтгүй байгаад л маш их баярлаж байна.

 -Б.Содномдаржаа Т.Чимгээ нар биеийн эрүүл мэндийн байдал нь хэр байгаа бол? 

-Зодуур нүдүүр үзсэн, хилсээр хэлмэгдсэн хүн шүү дээ. Биеийн эрүүл мэнд сайн биш. Нуруу нь өвддөг, хавирга нь хугарсан, өвдөг нь нь чичирдэг, зүрх нь өвддөг болчихсон. Миний хүү цоо эрүүл байсан. Одоо эрэмдэг зэрэмдэг болчихсон. Харин 10 хоногийн эмчилгээ хийлгэсэн. Ц.Нямдорж сайд миний хүү, Чимгээ хоёрыг эмчлүүлсэн. Эмнэлэгт нь байлгаж байгаад гаргая гэж хэлсэн шүү дээ. Их баярлаж байгаа. Б.Хурц гэдэг хүний командын хүмүүс өөрсдөө хийсэн хэргээ энэ хоёр хүн рүү зүтгүүлээд л байгаад байна. Хэрвээ тэгж зүтгүүлээгүй бол намайг яагаад энэ шүүх хурал оруулдаггүй юм бэ? Би хохирогч хүн. Би ормоор байна. 

-Өнөөдрийн шүүх бүрэлдэхүүнд хэр итгэлтэй байна вэ? 

-Өөрийгөө болоод ард түмнээ боддог бол үнэнээр нь шүүх байх. Хамгийн гол нь шударга шүүгээсэй л гэж хүсэж байна. Хүүгээ л сулламаар байна. Хүүгээ авч явах гээд хувцсыг нь торонд хийгээд ирсэн. 100 хувь итгэлтэй эрүүдэн шүүсэн нь ил болчхоод байна. Гэр бүлийн хүмүүсийг нь оруулахгүй юм. Яагаад оруулахгүй байгааг ойлгохгүй байна. Шүүх хурлаа нээлттэй хийх хэрэгтэй. 

-Зориг агсны гэргий Булган энэ шүүх хуралд оролцож байна. Ер нь та бүхэнтэй уулзсан уу? 

-Энэ хүнийг танихгүй, мэдэхгүй. Дээр шүүх хурал болоход бид цайны газар өмгөөлөгчөө хооллоод байж байхад орж ирсэн. Надтай мэндлээд гар барьсан.

-Энэ хүн бол цорын ганц гэрч шүү дээ. Энэ хүнээс хүсэх зүйл байна уу? 

-Байлгүй яах вэ? Шүүх хурал дээр Булганыг энэ хоёр хүн мөн, биш гэдгийг хэлэх байх л гэж найдаж, хүлээж байна. 

-Эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд цацсан шүү дээ. Бичлэгийн үзэхэд хүнд байв уу? 

-Бичлэгийг хараад “Монгол хүн  нэгнийгээ ингэж болдог юм байхдаа” гэсэн бодол төрж, ухаан балартаж, даралт ихсээд хэцүү байсан. Дараагийн өдөр нь хүүхдүүд үзүүлээгүй. Долоо хоног гарсан шүү дээ. Хүүхдүүд “Ээж минь та битгий тэр бичлэгийг үз, бие тань муудна” гээд үзүүлээгүй.  Хүн солиод л миний хүүг дарамтлаад байсан шүү дээ. Зодоод л, нүдээд л Монгол хүн нэгнийгээ яагаад тэгдэг байна гэмээр...Би гомдож байна. 

-Бичлэг ил болохоос өмнө  хүүтэйгээ уулзахад зодож, дарамталж байгаа гэдгээ хэлж байсан уу? 

-Үгүй. Сүүлийн үед л хүүгээрээ хэлүүлсэн. Эхний үед хүүтэйгээ уулзах ярих  ч эрхгүй байсан шүү дээ. Бичлэг гарснаас хойш хүүтэйгээ гурав хоног уулзсан. Тэгэхэд “Миний хүүг яаж тэгж дарамталсан юм бэ” гэсэн чинь яг л тэр үйл явцыг л хэлсэн. 

-Таны хувьд хүүгээ хэлмэгдсэн гэж үзэж байгаа. Тухайн үед яагаад танай хүүг сонгож хэрэгт холбогдуулсан гэж бодож байна вэ? 

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг гарахад миний хүү 22-хон настай, аав ээжийнхээ хажуунаас холдож үзээгүй хүүхэд байсан. 

Хүн амины гэмт хэргээр хоригдож байсан Ц.Амгаланбаатар гэж гүтгэгч залуугийн  үгээр миний хүүг хэлмэгдүүлсэн. Тагнуулынхан тэр Ц.Амгаланбаатарыг ашиглаж “Чамд мөнгө төгрөг, байшин сав өгнө” гэдэг ч юм уу тийм л аргаар энэ хэргийг зохион байгуулсан. Ц.Амгаланбаатар чинь ахынхаа авгайг гүтгэсэн шүү дээ. Манайх бол хамар хашааных айл. Одоо Ц.Амгаланбаатарын үгийг л сайн хэлүүлэх хэрэгтэй. 

-Б.Содномдаржаагийн хүүхдүүд, та бүхний амьдралын нөхцөл байдал ямар байна? 

-Сөнөсөн шүү дээ. Хоёр аав нь хоёулаа харвалттай. Нэг нь нүдний хагалгаанд орсон. Ар гэр амьдрах аргагүй болсон. 

 

П.АНИР 

Оллоо.мн 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-08-17 05:06:06
    Энэ эхийг харааж зүхэж бгаа хүмүүс болимоор юмаа өөрсдөө эхээс төрөөгүй эрэгний мухраас гараа юу
  • zochin 2019-08-16 05:46:52
    Yun sullah
  • Зочин 2019-08-15 02:28:16
    Энэ хүмүүсийг сэжиглээд 4 жил боллоо Эцэст нь нотоллоо. Эднийг хилсээр шийтгэх нь хэнд ашигтай юм Захиалагч илэрчих вий гэж айж байгаа байх
  • Teneg awgai 2019-08-15 00:31:13
    Eruuden shuugeel biz... Gehdee huu chin aluurchin gdg n notlogdchihood bhad yaaj sullah yum be. Tiim bizdee... bi law oilgohgui bn
  • Zochin 2019-08-14 06:13:49
    Ehiin setgeliig oilgoj baina.Gehdee huulitai uls yum bol huuliinnhaa daguu l yavah heregtei. Shuuh eldev shahaltand orolgui ene hergiig unen zuv shiideesei.
  • Хурц 2019-08-14 00:41:58
    Битгий хуц бузар алуурчны эх
  • Eruudsen ni buruugui gesen ug bish 2019-08-13 16:41:55
    Eruuden shuusen ni buruu, gevch alsan bol yalaa edleh yostoi, alaagui bol tsagaadah l yostoi. Teriig shuuh baiguullaga l togtoono, zahialagch Nyamka togtoohgui
  • ZOCHIN  2019-08-13 11:11:47
    HUULINDAA ERUUDEN SHUUGEED HEREG HULEELGESEN TOHIOLDOLD HEREG HIISEN CH BSAN SULLAH ESTOI. GARTCAAGUI BARIMT N BGAA GEED L BSAN TIIM YM BOL UHSENEE HIIJ ERUUDE...
  • zochin 2019-08-13 06:29:56
    Yun sullah
  • Зочин 2019-08-13 05:59:02
    Хүн алсан хүнийг гаргана гэж юу байх вэ дээ. Дарамталсан гэдгийг Нямдорж ашиглаж хэргийг самрах ажиллагаа явуулж байна. Нямдорж хөлсний хүн...
  • Арл 2019-08-13 05:01:46
    Жинхэн алуурчиг арай хүчээр гаргахгээд байна ууу .сонгууулиин шоунд ашиглах бас нэг арга биш байгааа энэ зориг иин юм сонгууль болхоорл гарахюм
  • zochin 2019-08-13 03:28:59
    Хийгээгүй гэж олон удаа хэлээд байвал тийм болчихдог юм байхдаа
  • ррр 2019-08-13 00:43:07
    Юун шоронгоос гаргах вэ? Хэрэг хийсэн бол шоронд суух. хийгээгүй бол цагаадах ёстой. Эрүүдэн шүүсэн асуудал бол тусдаа хэрэг шүү.