Хойд Солонгос БНХАУ-ыг дэмжинэ гэв
Хойд Солонгос Хонгконгод хүчтэй өрнөж байгаа эсэргүүцлийн жагсаалыг зохицуулахад нь БНХАУ-ыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн гэж "Ёнхап" агентлаг мэдээлсэн байна. Харин "КСНА" агентлагийн мэдээлснээр Хойд Солонгосын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч "Пхеньян эхнээсээ ямар нэгэн хүн, байгууллага, орон БНХАУ-ын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг устгахыг зөвшөөрөх ёсгүй гэсэн байр суурийг баримталж ирсэн" гэж мэдэгджээ.

Тус яам хийсэн мэдэгдлээрээ БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпинийн өнгөрсөн зургадугаар сард Пхеньянд хийсэн айлчлалын дараа хоёр орны хооронд сайн харилцаа тогтсоныг харуулсан байна. БНХАУ нь Хойд Солонгосын хувьд худалдааны хамгийн чухал түншээс гадна хоол хүнс, шатахуун нийлүүлдэг гол орон юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.