“Мөнгөн гүүр ББСБ” ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлав
Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр хуралдаж, 20 орчим асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар, “Үнэт цаасны зах зээл дэх дотоод мэдээллийн жагсаалт, түүнийг мэдээлэх журам”-ыг шинэчлэн баталлаа. Журмаар, үнэт цаасны дотоод мэдээлэлд юу юуг тооцох, түүнийг нийтэд мэдээлэхэд баримтлах зарчим, дотоод мэдээлэл эзэмшигч гэж хэн болох, тэдэнд хориглох үйл ажиллагаа, журам зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг нэг бүрчлэн тогтоож өгсөн байна. Хөрөнгийн зах зээл хурдацтай хөгжиж буй энэ үед үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээллийг урвуулан ашиглах, хуурамч арилжаа хийж, үнэ ханш, арилжааны хэмжээг зохиомлоор өсгөх, бууруулах, зах зээлд оролцогч харилцагчид, хөрөнгө оруулагчдыг мэхлэх зэрэг эрсдэл үүсэхээс энэхүү журмаар урдьчилан сэргийлэх юм.
Мөн хуралдаанаар “Фүжи холдинг ББСБ” ХХК, “Мөнгөн гүүр ББСБ” ХХК банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлав.

П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sdf 2019-08-13 18:07:05
    hujaagiin mungiig denduu ih ugaasan daa ed nar.
  • ХӨХ ТЭНГЭР 2019-08-13 10:34:25
    Банк бус санхүүгийн сайн байгууллагууд байдаг шүү дээ.. Тэвдсэн үед ББСБ шиг хэрэгтэй байгууллага алга л байна. Ямар лосбардаад хүүнд нь сөгдөлтэй нь биш дээ.....
  • зочин 2019-08-13 08:57:15
    Банкнаас бусад санхүүгийн байгууллагуудыг бүр мөсөн хааж татан буулга
  • зочин 2019-08-13 08:33:43
    Сайханаа, хамаагүй их дуугарчих шиг боллоо
  • zochin 2019-08-13 07:40:07
    Ene bank bus sanhuugiin baiguullaguud osoltoi shuu.