
Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 32,069,351 төгрөгийн үнийн дүн бүхий 103,596 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Могойн гол ХК (BDL+15%) болон "Талх чихэр" ХК (TCK+5.88%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Өндөрхаан" ХК (ONH-14.99%) болон "Стандарт агрикалчер групп" ХК (SOH-11.11%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.76 хувиар буурч, 20079.78 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,554,589,863,266 төгрөг боллоо.
Эх сурвалж: MSE.mn
"TOP 20" индекс 0.76 хувиар буурч, 20079.78 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,554,589,863,266 төгрөг боллоо.
Эх сурвалж: MSE.mn