Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтээс асуух уу
Монголчууд 30 шахам жилийн дараа эцэг хуулиа өөрчлөх гэж байна. Ирэх өдрүүдэд парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хоёрдугаар хэлэлцүүлгийг хийнэ. МАН-ын бүлэг энэ долоо хоногт гурван өдөр үргэлжлүүлэн хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Өчигдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хамтарсан ажлын хэсгийн ахлагч Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын бүлгийн хуралдаанд оролцсон тухай мэдээлэл байна. Ийнхүү үнэмлэхүй олонх болж, Үндсэн хуулийг өөрчлөх тийзийг олж авсан МАН-ынхан “завгүй ажиллаж” байна.
Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг МАН-ынхан хүч түрэн дуусгах вий гэх болгоомжлол олон нийтэд байгаа юм. Иймээс ард нийтийн санал асуулгыг явуулах шаардлага байгааг УИХ дахь АН-ын зөвлөлийнхөн УИХ-ын даргад “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх” УИХ-ын тогтоолыг энэ сарын эхээр өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг хүлээн авч уулзаж, байр сууриа илэрхийлсэн юм.
 
УИХ-ын дарга Г.Занданшатар: Үндсэн хуулийн 68.2-т хэсэгт "Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг хоёрдугаар хэлэлцүүлгийн дараагаар шийднэ." гэсэн заалттай. Энэ дагуу саналыг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаанд идэвхтэй оролцохыг та бүхнээс хүсч байна гэлээ. 
 
УИХ дахь АН-ын зөвлөлийн дараг Д.Эрдэнэбат: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ард түмэнтэй хийж байгаа гэрээ учир Ард нийтийн санал асуулга явуулах байр суурин дээрээ зарчмын хувьд АН хэвээр байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ улс төрийн нам, нийгмийн хүрээнд ойлголцож хийх ёстой. Ерөнхийлөгчийн саналыг зарчмын хувьд дэмжиж байгаа хэмээв. 

Ийнхүү хоёрдугаар хэлэлцүүлгийг төсгөлд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард түмнээс асуух эсэхийг шийдэхээр болж байна.
 
 П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ydmaa 2019-08-15 13:20:05
    Undcen huuliig oorchloh shaardlaga baihgui Oorchilj chadahchgui biz Nuuhiig avah geed nudiig ni coholloo gegchiin ulger bolj magadgui..