Шүүх хурлын үеэр “эрүү шүүлт” явагдсан уу
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.

 Шүүгдэгчдийг С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргээр ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт буруутгаад байгаа юм. 

 Шүүх хуралд яллагдагч, хохирогч, гэрч, өмгөөлөгч нараас бүрдсэн 49 оролцогч оролцож байгаа юм. Өнгөрсөн өдрүүдэд шүүгдэгч, хохирогч, гэрч нараас асуусан. Энэ үеэр буюу өнгөрсөн мягмар гарагт  хохирогч Т.Чимгээ болон Т.Чимгээгийн өмгөөлөгчийн бие муудсан тул эмнэлгийн тусламжийг яаралтай үзүүлсэн тухай албаныхан мэдээлэл өгсөн. Тэгвэл энэхүү үйл явцтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн фэйсбүүк “Агаар муутай танхимд шүүх хурал хийснээс болж Эрүүдэн шүүгдсэн гэх Чимгээ ухаан алдсан байна. Энэ чинь харин хүн ухаан алдсан гэхээр жинхэнэ эрүүдэн шүүлт мөн биз дээ” хэмээн бичжээ.



П.АНИР 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ? 2019-08-15 04:33:35
    "Эрүүдэн шүүх" гэдэг цэвэр хууль зүйн нэр томъёо! Гэтэл хуульч Баасанхүү энгийн ухамсарын түвшин дэх хар ярианы утгатай юм бичжээ!!