Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56.8 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 7 дугаар сарын эцэст 32.9 мянга, үүнээс 22.4  мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.5  мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 106 хүнээр, өмнөх сараас 631 хүнээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12.0 мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.1 мянга нь Улаанбаатарт, 6.3  мянга нь Хангайн бүсэд, 3.8 мянга нь Баруун бүсэд, 3.0  мянга нь Төвийн бүсэд, 2.2 мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 426 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 222  нь эмэгтэйчүүд байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний 7 сард ажилгүй 45.8 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 11.6 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 36.8 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 2.5 мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 2.9 мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 91 хүнээр өссөн байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны 7 дугаар сард 6272 хүн шинээр бүртгүүлсэн бөгөөд ажил хайж буй шалтгаанаар нь авч үзэхэд 57.0 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 2019 оны 7 дугаар сарын эцэст 49.3 хувийг бүрэн дунд, 27.9 хувийг дипломын болон бакалаврын дээд, 7.2 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.3 хувийг суурь, 4.5 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.6 хувийг бага, 1.3 хувийг боловсролгүй, 0.9 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56.8 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Орхон, Завхан, Архангай, Дорноговь, Өвөрхангай, Дорнод, Говь-Алтай, Говьсүмбэр, Төв, Ховд, Сэлэнгэ, Өмнөговь аймагт улсын дунджаас 0.5-17.0 пунктээр илүү байна.

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.