Гүний усны дадлага сургуульд 40 гаруй алба хаагч хамрагдаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх шумбагчийг бэлтгэх, дадлагажуулах зорилгоор “УДС-19” гүний усны дадлага сургуулийг зохион байгуулах гэж байна.

Дадлага сургууль энэ сарын 15-21-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь Гүний усны сургалтын төвд зохион байгуулагдах бөгөөд сургалтад хамрагдах алба хаагчид ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас хүлгийн жолоо заллаа.

Сургалтад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ болон Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 40 гаруй алба хаагч хамрагдаж, 3-15 метрийн гүний шумбалт хийн нэрвэгдсэн иргэнийг усны гүнээс гаргах, усанд осолдсон иргэнд амилуулах суурь тусламж үзүүлэх зэрэг дадлагыг хийх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-08-15 08:39:40
    гуний ус гэж газрын доорхи усыг хэлдэг юм гадаргын усны тухайд гун ус эсвэл усны гунд гэж яривал зев юм шуу дээ за даа ийм нарийн юмыг мэдэхгуй биздээ дуракууд