Тарвага, амьтны гаралтай бүтээгдэхүүн худалдаалах боломжтой цэгүүдэд хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна
Нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотод байгалийн голомтот тарваган тахал болон хүн, мал, амьтны гоц халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрөөс ирэх аравдугаар сарын 30-ны өдрүүдэд авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар үзлэг тандалт хийж, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллах тухай захирамж гаргасан.

Тус захирамжтай холбогдуулан нийслэлийн 8 авто тээврийн товчоодод НМХГ, НЦГ, НОБГ, НЗЦГ-ын албан хаагчид батлагдсан хуваарийн дагуу 3 ээлжээр 24 цагийн туршид хамтарсан хяналт шалгалт, тандалтын ажлыг хийж гүйцэтгэх юм. Мөн нийслэлийн томоохон зах худалдааны төвүүд зэрэг тарвага, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн худалдаалах боломжтой цэгүүдэд хөдөлгөөнт эргүүлүүд тогтмол ажиллана.

Өнгөрсөн 7, 8 дугаар сард Эмээлтийн авто тээврийн шалган бүртгэх товчоогоор Баянхонгор, Булган, Архангай, Ховд, Завхан, Хөвсгөл аймгаас нийслэлд оруулж ирэхээр завдсан 23ш тарваганы нойтон тулам тээвэрлэж явсныг илрүүлж, Зоонозын Өвчин судлалын үндэсний төвд хүргүүлж устгалд оруулсан байна. Хууль бусаар тарвага агнаж, тээвэрлэсэн иргэдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль шийтгэврийн арга хэмжээ авч, 7 иргэнд холбогдох хэргийг орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлжээ. 

Мөн сургууль, цэцэрлэг эхлэхтэй холбогдуулан байгалийн голомтот мал амьтнаас хүнд халдварладаг өвчин орон нутгаас нийслэлд зөөвөрлөгдөн орж ирэх магадлал өндөрсдөг тул орон нутгийн автобусыг Улаанбаатар хот руу хөдлөхөөс өмнө шалгаж зөрчлийг газар дээр нь арилгах арга хэмжээ авч ажиллах талаар Авто тээврийн үндэсний төвд албан бичиг хүргүүллээ гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.