Тостын нурууг тойрсон уурхай эзэмшигчид онцгой байдал зарласан гэв үү

Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг өөрчлөн баталсан. Энэ тогтоолоор Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулан 153482,37 га газар өргөтгөн нийт 896540,37 га газрын байгалийн нөөцийн ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар болсон юм. 

Мөн Улсын тусгай хамгаалалтад авсан газрын хилийн заагийг тогтоож буй газартай хэсэгчилсэн болон бүрэн давхцалтай ашигт малтмалын хайгуулын долоон тусгай зөвшөөрөл байдаг аж. Иймээс Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ЗГХЭГ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон хууль хяналтын байгууллагын удирдлагууд бүхий ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийн олголтод дахин хяналт тавих, лиценз олгохдоо хууль зөрчсөн байх магадлалыг шалгахаар болсон. 

Үүнтэй холбогдуулан Тостын нурууг тойрсон уурхайн боссууд дор бүрнээ онцгой байдал зарлаж, сандарч эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Тэд Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийн шалгалтын сургаар ийнхүү сандралд орж эхэлсэн байна. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг. 

Тус бүс нутагт одоогоор ямар ямар уурхай үйл явуулж байгаа уурхайн талаар Өмнөговь аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн байгаль орчны салбарын дарга Ц.Бээжин “Тост, Тосонбумба орчимд яг одоо ажиллаж буй найман уурхай бий. Ноён суманд нэг бий. Эдгээр ажиллаж байгаа уурхайнууд бүгд Нарийн сухайтын бүлэг орд буюу стратегийн ордод ажилладаг. 10 гаруй хэсэг хувааж, гадаад дотоодын хувийн компаниудад 100 хувь эзэмшүүлсэн нь Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн. 

 “Жавхлант орд” ХХК, “Тэра Энержи”ХХК, “Зэлэм”ХХК, “Эс Жи Эс”ХХЗ,  “Чинхау-Мак”, “Өсөх зоос” ХХК, “Жавхлант орд” ХХК-иуд яг одоогийн байдлаар Тостын нурууг аалзны тор шиг хэрэн үйл ажиллагаа явуулж байгаа” хэмээн мэдэгдсэн юм. 

Гэвч яг одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг тойрсон асуудал хувирчихаад байна. Гэтэл яг тэр орчимд үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнууд ч бас хуулийн дагуу ажиллаж байгаа гэдэгт онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Нутгийн иргэдийн зүгээс ч ийм хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсээр байгаа юм. Иймээс Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн Тостын нурууг аалзны тор шиг хэрсэн уурхайнууд хуулийн дагуу ажиллаж буй эсэх нь шалгалтаар тогтоогдож таарна. Иймээс энэ  шалгалтын үр дүнгээр Тостын нуруу тэнийж, нутгийн эргээд амар тайван, аюулгүй орчинд амьдрах эсэх нь шийдэгдэж таарна. 

Н.АСРАЛТ

Оллоо.мн 

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-08-17 14:18:50
    Зогсоох нь зөв.яУвс хүн угаасаа шуналтай
  • малчин 2019-08-16 13:02:42
    Дэмжиж бна. Хаагаад бай
  • иргэн 2019-08-16 06:55:51
    мандахбаяр гэж нэг шезотойм нехер бна аа даа яагаад долоон компанийн тусгай зевшеерел нь яригддаггуй юм бол
  • T1 huk 2019-08-16 06:09:26
    Malaa mallatsgaayaa haha
  • ХӨГЖЛИЙГ ХҮСЭГЧ 2019-08-16 03:19:31
    ШАНТААЖИЛЖ МӨНГӨ НЭХЭЭД, ХӨЛДҮҮ ХҮРЭЛСҮХЭЭР УУРХАЙНУУДЫГ ЗОГСООГООД Л ... ӨМНӨГОВИЙН УРД ХЯЗГААРТ ХЭДЭН ЦУС ОЙРТСОН ХҮМҮҮС Л ҮЛДЭХ ЮМ БАЙНА Л ДАА...
    • zochin 2019-08-24 08:16:07
      Унаган нутгаа ухуулж сэглүүлж байснаас цус ойртсон ч бай Монгол угсааны хүмүүс Монгол нутагтаа эзэн болж үлдэж байвал болоо.
  • зочин 2019-08-16 02:49:19
    Өмнөговь аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн байгаль орчны салбарын дарга Ц.Бээжин гэнүү бас ийм тушаал байдаг гэж байнаа шүү лалрын шантаачид
  • 123 2019-08-16 02:41:04
    нөгөө эх орончид чинь урьд бүгд Сэлэнгэ, Булган, мөн Заамар хавийнхан байсан, одоо бүгд өмнөговийнх болсон уу. Бээжингээс эхлээд
  • Ard 2019-08-16 01:35:13
    Хятадад бол