Хороодын дарга, зохион байгуулагчдыг сургав
Улаанбаатар Цэвэр Агаар төслийн хүрээнд хөнгөлөлттэй үнээр зуух худалдан авах иргэдийн бүртгэлийг онлайнаар хийх аргыг танилцуулах зорилгоор өнөөдөр нийслэлийн иргэний танхимд 92 хороодын засаг дарга, зохион байгуулагчдын нэгдсэн уулзалт боллоо.  Хөтөлбөрт хамрагдах өрхүүдийн бүртгэлийг онлайнаар хөтлөх нь иргэд, хороодын зохион байгуулагчдын ажлын ачааллыг багасгах, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах чухал түлхэц болж байгааг оролцогчид онцолж байв. Онлайнаар бүртгүүлж зуухны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдэд дараах шаардлагыг тавина.
  • Өмнө нь хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй
  • УБ хотын 6 дүүргийн гэр хороололд бүртгэлтэй
  • Гэр хороололд амьдардаг , бохирдол ихтэй уламжлалт зуух хэрэглэгдэг.
Дээрхи шаардлагыг хангасан иргэд 9-р сарын 22-ноос 26-ны өдрүүдэд харъяа хороондоо очиж бүртгүүлэх шаардлагатай юм.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.