Хумсаа хэрхэн арчлах вэ
Хумс өнгө алдана гэдэг бол витамины дутагдалтай холбоотой. Иймээс эмэгтэй та юуны өмнө хумсаа тэжээж эхлэх нь зүйтэй. А,Е,С болон В бүлгийн витаминаар баялаг бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Эн тэргүүнд лууван, салат, улаан лооль, элэг, ургамлын тос, самар, хар талх, байцаа, төмс, киви, вандуй, шош хэрэглэх хэрэгтэй.

Хугарамтгай хумсанд тэжээл хэрэгтэй. Хамгийн хялбар арга бол хумсан дээрээ нимбэгний шүүс дусааж, шингээх арга байдаг. Мөн гэрийн нөхцөлд хусны тос бэлдэж болох юм. Yүний тулд танд 30 гр зуун настын шүүс, 30 гр оливын тос, хоолны халбагаар 2-3 цөцгий эсвэл зөөхий хэрэг болно. Цөцгий эсвэл зөөхийнд зуун настын шүүсийг хийж, дээрээс нь оливын тосоо хийгээд сайтар хутгана. Бэлэн болсон бэлдмэлийг хумс болон хумсны эргэн тойронд түрхэнэ. Бэлдмэлээ хөргөгчинд хадгалах хэрэгтэйг мартаж болохгүй.

Хумсыг хатуурахад зориулсан өдөр тутмын тос. 4-5 гр өтгөн зөгийн балыг бага зэрэг усанд хийж гал дээр тавина. Дээрээс нь өндөгний шар хийж хутгаад, персикийн буюу чангаанзны тос нэмнэ. Улмаар таны бэлдмэл цөцгий мэт өтгөн цагаан болно. Варены шилэнд хийж хөргөөрэй. Тосыг унтахынхаа өмнө хумсандаа түрхэж, үр нөлөөг нь хүчтэй болгохын тулд даавуун бээлий өмсвөл бүр ч сайн.

Танд янз бүрийн бэлдмэл хийж байх чөлөөт цаг зав төдийлөн гардаггүй байж болно. Гэхдээ л та хумсаа арчилахын тулд өдөрт 5-10 минут заавал зарцуулах хэрэгтэй шүү. Иймээс та хумсаа сайхан арчилгаатай, гялалзсан байлгая гэвэл дараах хялбархан зөвлөгөөнүүдийг мөрдөөрэй. Орой болгон ургамлын тос, загасны тос, хэдэн дусал иод эсвэл далайн давстай усанд хумсаа 10 минут дүрж болно. Мөн хумсаа бэхжүүлэхийн тулд хумсаа нимбэгний шүүс, оливын тос эсвэл глицеринээр арчих хэрэгтэй. Хумсыг сайхан өнгөлж болно. Yүний тулд зөөлөн даавуугаар эсвэл нимбэгний гаднах хальсны дотор талын цагаанаар ч өнгөлж болно.

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. ADITY 2019-08-18 22:13:40
    Хэрэв та бөөрөндөө зарахыг хүсч байгаа бол бидэнтэй холбоо барина уу.(DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM) Үнэ $ 780,000 WhatsApp: 15177971496