Имартынхан нийтийн гудамж талбайг цэвэрлэлээ
Шинэ салбараа нээхээр хичээнгүйлэн ажиллаж байгаа ч нийгмийн хариуцлагаа умартаагүй нэгэн хамт олны тухай сайхан мэдээг хүргэж байна.

Тун удахгүй нээлтээ хийх гэж буй Имартын 3-р салбар болох Имарт Хан-Уул салбарын нийт ажилчид болох 290-ээд ажилтан өнөөдөр нийтийн гудамж талбайг цэвэрлэж, харшил үүсгэгч шарилж, зэрлэг ургамлыг түүлээ.

Тус ажлыг нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд зохион байгуулж байгаа ба гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулах, харшил үүсгэгч ургамлын тоосжилтоос сэргийлэх зорилгоор Дүнжингарав хорооллоос Имарт Хан-Уул салбар, Имарт Хан-Уул салбараас 120-ын уулзвар хүртэлх зам талбайг цэвэрлэлээ.







Эх сурвалж: http://e-mart.mn/имартынхан-бүх-нийтийн-талбайг-цэвэрлэлээ/
Бусдад түгээх
  • gplus