Үндэсний их баяр наадмын дараа олон нийтийн бухимдлыг түрүүлж, зарим бөх сонирхогчдын урмыг хугалдаг зүйл бол сэргээш. Энэ жилийн баяр наадмын дараа ч энэ асуудал “бослоо”. Бөхчүүд толгой дарааллан сэргээшийн хариугаа фэйсбүүк лайваар мэдэгдэж, сэргээш хэрэглэсэн гэх нэр тодорхойгүй байсан хоёр бөхийг шахаанд оруулав. Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс Допингийн эсрэг үндэсний төв допингийн шинжилгээ авдаг.
Улмаар Баяр наадмын зохион байгуулах хорооноос бөхчүүд рүү утсаар холбогдож допингийн шинжилгээний хариуг өгсөн бөгөөд бөхчүүд өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан "Допинг илрээгүй" гэх мэдэгдлийг хийсэн нь энэ юм.
Харин өчигдөр энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байсан Улсын аварга Э.Оюунболд “Монголын хоёр бөхийн холбооны маргаан эцэстээ хүрч, түрүү бөхөөрөө бусармаг үйл явдалд хийж байна. 14 наснаасаа хойш аварга багшийнхаа шавь болоод явж байгаа. Аварга багш маань надад “Архи ууж болохгүй, допинг хэрэглэж болохгүй” гэж хоёр зүйлийг маш сайн захиж байсан. Би допинг хэрэглээгүй. Миний шээс солигдсон байна. Энэ бүгдийг хууль хяналтын байгууллага шалгаж өгч тусална уу. Энэ бол зохион байгуулалттай гэмт хэрэг, миний шилийг сольсон байна. Би ДНК шинжилгээг өгмөөр байна. Намайг хилс хэрэгт гүтгэж байна. Нэгэн цагт барилдаж байсан Хадбаатар аваргыг дийлэхгүй болохоороо хилс хэрэгт гүтгэж байсан. Оюунболд гэдэг хүнийг бас гүтгэж байна. Миний өв соёлоо хамгаалахын төлөө тэмцэнэ гэдгээ илэрхийлж байна” хэмээн мэдэгдэв.
Улсын аварга Э.Оюунболд удтал хүлээлгэсэн тайлбар олон нийтийн эргэлзээг тайлсангүй.
Гэтэл Монголын Үндэсний бөхийн холбоо өнгөрсөн долоо хоногт нөгөө буюу шинээр байгуулагдсан Х.Баянмөнх аваргын фракцынхны тайлбартай холбогдуулан “Монголын Үндэсний Бөхийн Холбоо нь сошиал орчинд буюу “Расеbоок” сүлжээнд “Монголын Үндэсний Бөхийн Холбоо-Монгол Бөхийн Өргөө” гэсэн пэйж хуудсыг 2017 оны 3-р сараас нээн ажиллуулж, албан ёсны мэдээллүүдийг олон нийтэд хүргэдэг. Гэвч сүүлийн хэд хоногт үүсээд байгаа сэргээштэй холбоотой асуудлыг далимдуулж маргалдагч талын зүгээс манай холбооны логог адилаар хуулбарлан тавьж “Монголын Үндэсний Бөхийн Холбоо” гэсэн нэртэй хуудсыг 2019 оны 08-р сарын 14-ны өдөр үүсгэн, улмаар МҮБХ-ны тэргүүн Дархан аварга Б.Бат-Эрдэнийг аварга Э.Оюунболдын хамт БНСУ-д зорчсон. допингийн шинжилгээнд нөлөөлөх оролдлогыг хийж байгаа мэтээр ор үндэсгүй асуудалд холбогдуулан гүтгэж, олон нийтэд буруу ташаа мэдээлэлийг зориудаар тараах оролдлогуудыг хийсээр байна. МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэ гадаад улс руу зорчоогүй, харин орон нутагт албан үүргийнхээ дагуу томилолтоор ажиллаж байгаа болно.
Иймд та бүхнээс Улсын Баяр Наадамд сэргээшийн асуудлыг Баяр Наадмыг зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо хариуцан шийдвэрлэдэг болохыг маш сайн мэдэх хэсэгбүлэгёсзүйгүйхүмүүсийнхудалташаа,албан тушаал, нэр хаяггүй тарааж байгаа мэдээлэлд автахгүй байхыг хүсч байна. Мөн дээрх худал мэдээллүүдийг мэдсээр байж зориудаар тарааж байгаа зарим мэдээллийн сайт, бусдын нэр төрд халдаж гүтгэн, гүжирдэж байгаа нэр бүхий этгээдүүдээс энэхүү хууль бус үйлдлээ зогсоож, ёс зүйтэй байхыг шаардаж байна. Хэрэв энэхүү гүтгэн гүжирдэх үйлдлээ зогсоохгүй бол МҮБХ-ноос хуулийн байгууллагад хандан шалгуулахаа албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн мэдэгдлийг баасан гарагт хийсэн.
Гэхдээ олон нийт хоёр фракцынхны харилцан хэрүүл маргаан гэхээсээ илүү сэргээшийн асуудалд тайлбар хүсэж байна.
П.АНИР
Оллоо.мн