Ерөнхий сайд Онцгой комиссын хуралдаанд оролцож, үүрэг даалгавар өгнө
Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас Төрийн ордны "Б" танхимд болно. Өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцоно.

Хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ХХААХҮ-ийн сайд, Эрчим хүчний сайд, Зам, тээврийн хөгжлийн дэд сайдууд мэдээлэл хийх юм. 

Мөн Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр зохион байгуулж буй  ажлууд, үр дүнгийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан,  Өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр ОБЕГ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, штабын дарга, бригадын  генерал Г.Ариунбуян,  2019-2020 оны өвлийн улирлын цаг уурын төлөв байдал  Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин мэдээлэл хийхээр төлөвлөсөн байна. 

Үүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар үүрэг, даалгавар өгөх юм. 

П.АНИР 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-08-19 01:59:34
    сэлэм хурэлсух бургас амарсайхан хоер хоосон уурэг егсен улс хийж бутээж болж байгаа юм нэг ч алга хятадууд л ганц нэг гуур зам барьж бна даа бусад нь архи хоол...
    203.91.115.37
    Мэдэгдсэн Хариулах