Израилийн зэвсэгт хүчин Хамас бүлэглэл рүү довтолжээ
Израилийн зэвсэгт хүчин Газа хот дахь исламын шашинтай Хамас бүлэглэлийн палестин цэргүүдийн байр луу довтолжээ. Палестин болон Израилийн хэвлэлд бичсэнээр энэ дайралтыг Газа хотоос Израилийн эсрэг гурван пуужин харвасны дараа хийсэн байна.

Зэвсэгт хүчнийхэн харвасан гурван пуужингийн хоёрыг нь агаарын дайралтаас хамгаалах систем устгасан гэж мэдээлжээ. Үүнээс минутын өмнө пуужингийн дайралтаас хамгаалах түгшүүрийн дохио Израилийн өмнөд нутагт байдаг Сдерот хот болон Израил, Газын бүсийн дунд байдаг Шаар ха Негев хилийн бүсэд дугарсан байна. Шаар ха Негев бүсийн зөвлөл нэг бүсээс металлын хэлтэрхий олсон гэж мэдэгджээ. Харин Сдерот хотод пуужингийн хэлтэрхий унасан, хүн шархдаагүй гэж мэдээлсэн байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.