Зочид буудлын салбарын орлого эхний хагас жилд 113.6 тэрбум төгрөгт хүрчээ
Нийтийн хоолны салбарын орлого 2019 оны эхний хагас жилд 217.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 29.3 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд рестораны орлого 22.6  тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Нийтийн хоолны салбарын орлого 2019 оны 2 улиралд 116.1 тэрбум төгрөг болж, зардал 93.9 тэрбум төгрөг болж, өмнөх улирлаас орлого 19.2  тэрбум төгрөгөөр өсөж, зардал 4.2 тэрбум төгрөгөөр буурчээ. Зочид буудлын салбарын орлого 2019 оны эхний хагас жилд 113.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 27.0 тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд, 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 21.6  тэрбум төгрөгөөр, зэрэглэлгүй зочид буудлын орлого 6.8 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөллөө.

Зочид буудлын салбарын орлого 2019 оны 2 улиралд 66.4 тэрбум төгрөг болж, зардал 105.4 тэрбум төгрөг болж, өмнөх улирлаас орлого 19.2  тэрбум төгрөгөөр өсөж, зардал 30.5  тэрбум төгрөгөөр буурчээ. Хүлээн авсан зочид 2019 оны эхний хагас жилд 372.9 мянга болж, өмнөх оны мөн үеэс 70.1  мянгаар өссөн байна. Нэг зочинд ногдох дундаж орлого 2019 оны эхний хагас жилд 304.7 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 18.7  мянган төгрөгөөр өсжээ.
 
С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.