Бангладешт гарсан гал түймрийн улмаас 50 мянган хүн орон гэргүй болжээ

Бангладешийн нийслэл Дакка хотод гарсан галын улмаас 2000 байшин, барилга шатаж 50 мянган хүн гэр оронгүй болжээ. Уг гал баасан гарагийн орой Дакка хотын Мирпур дүүргийн ядуусын хороололд гарсан байна. 

Ядуусын хорооллын оршин суугчдын дийлэнх нь ойролцоох оёдлын үйлдвэрийн бага цалинтай ажилчид аж. Тус хороололд ажилладаг Абдул Хамид “Би ганц ч зүйлээ авч үлдэж чадсангүй. Цаашид юу хийхээ мэдэхгүй байна" хэмээн Agence France-Presse-д ярьжээ. 

Гал гарах үед тус хороололд амьдрагсдын ихэнх нь мусульман шашны “Эйд ал-Ада”-гийн баярыг тэмдэглэн, гэртээ байхгүй байсан аж. Хэрэв тэд гэртээ байсан бол илүү их хохирол учрах байсан хэмээн албаны хүмүүс мэдээллээ. 

Бангладешийн Гамшгийн менежмент, Гамшгаас хамгаалах сайд Энамур Рахман гэр оронгүй болсон иргэдэд 500 тонн будаа, 1.3 сая така буюу 15 мянган ам доллар олгоно хэмээн мэдэгдсэн байна. 

Галын шалтгаан одоогоор тогтоогдоогүй байгаа ч ажлын хэсгийн дүгнэлт 15 хоногийн дотор гарах аж. Бангладешийн хүн ам шигүү суурьшсан бүс нутагт гарсан гал, дэлбэрэлтийн улмаас энэ жил 100 гаруй хүн амь үрэгдээд байгаа юм.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2019-08-19 06:33:59
    МЭДЭЭГЭЭ НЯГТЛАН ҮНЭН ЗӨВ БИЧИЖ БНА УУ? ХЭРВЭЭ ҮНЭХЭЭР Л 500 ТН БУДАА, 15000 ДОЛЛАР ӨГӨХ ЮМ БОЛ ТЭРБУМТАН БАЯН БОЛЧИХ ЮМ БИШ ҮҮ?? НЭГ САМОСМОЛ МАШИНД 5 ТН ОРДОГ...
    124.158.95.14
    Мэдэгдсэн Хариулах