Чанаргүй зээл өмнөх оны мөн үеэс 601.8 тэрбум төгрөгөөр өсжээ
Mөнгөний нийлүүлэлт 2019 оны 7 дугаар сарын эцэст 20.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 44.1  тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 3.1  их наяд төгрөгөөр тус тус өссөн байна. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2019 оны 7 дугаар сарын эцэст 935.0 тэрбум төгрөг болж өмнөх сараас  2.1 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 17.9 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 7 дугаар сарын эцэст 18.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 62.6  тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.7  их наяд төгрөгөөр өссөн байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 7 дугаар сарын эцэст 877.8 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 126.7 тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 157.9 тэрбум төгрөгөөр буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.8 хувийг эзэлж, өмнөх сараас 0.7 пунктээр өсөж, өмнөх оны мөн үеэс 1.8 пунктээр буурсан байна.

Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 6 дугаар сарын эцэст 12.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 97.7  тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.9  их наяд төгрөгөөр тус тус өссөн байна. Нийт иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийн 37.0 хувийг ипотекийн зээл, 27.6 хувийг цалингийн зээл, 13.0 хувийг жижиг дунд үйлдвэрийн зээл, 10.0 хувийг хэрэглээний зээл, 6.8 хувийг тэтгэврийн зээл, 5.6 хувийг бусад зээл тус тус эзэлж байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2019 оны 7 дугаар сарын эцэст 1.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 19.7 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 601.8 тэрбум төгрөгөөр тус тус өсжээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 2.1 пунктээр өссөн байна.

Үнэт цаасны арилжаагаар 2019 оны эхний 7 сард 124.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 384.9 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 72.6 тэрбум төгрөгөөр, арилжсан үнэт цаас 18.3 сая ширхгээр тус тус буурсан байна. Мөн 2019 оны 7 дугаар сард 16.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 7.9 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 102.3 тэрбум төгрөгөөр, арилжсан үнэт цаас 10.4 сая ширхгээр тус тус буурсан байна.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2019 оны эхний 7 сард 26.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь өмнөх оны мөн үеэс 118.2  тэрбум төгрөгөөр буурчээ. Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2019 оны 7 дугаар сард 20 526.2 нэгж болж, өмнөх сараас 712.4 нэгжээр, өмнөх оны мөн үеэс 989.1 нэгжээр тус тус өссөн байна. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2019 оны 7 дугаар сард 2.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 129.7  тэрбум төгрөгөөр өссөн байна.

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш 2019 оны 7 дугаар сард 2661.55 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар тус тус суларсан байна. Монголбанкнаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 2019 оны 7 дугаар сард 386.98 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар, өмнөх сараас 0.6 хувиар тус тус суларсан байна. Монголбанкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 2019 оны 7 дугаар сард 42.06 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар, өмнөх сараас 1.6 хувиар тус тус суларсан байна.

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.