Петро Прошенког Украйнаас мөнгө хулгайлсан гэв
Украйны ерөнхийлөгч асан Петро Прошенко төрийн тэргүүн байх хугацаандаа тус улсаас хамгийн багадаа найман сая ам.доллар хулгайлсан гэж Украйн гаралтай АНУ-ын тэрбумтан Сэм Кислин мэдэгдсэн байна. Тэрээр "Петро Прошенко ерөнхийлөгч байх хугацаандаа миний мэдэж байгаагаар төрийн мэдлийн Центронегро компаниар дамжуулан долоогоос найман сая ам.доллар гаргаж авсан" гэж Украйны "Страна" цахим хуудаст өгсөн ярилцлагадаа дурджээ. Сэм Кислингийн хэлснээр АНУ-д олон эрүүгийн гэмт хэргийг илрүүлэх ажиллагаа эхлээд байгаа юм байна. Түүний нэг нь Олон улсын валютын сангаас Киевт зээлүүлсэн нэг тэрбум ам.долларыг аваадзугтсан хэрэгтэй холбоотой байж магадгүй ажээ. Түүнээс гадна энэ бүх мөнгийг арилжааны банкуудыг дахин санхүүжүүлэх хэлбэрэр гаргаж аваад үрж дууссан гэж итгэх шалтгаан байна гэж нэмж хэлсэн байна.

Сэм Кислин Украйнд тус улсын шинэ эрх баригчидтай уулзах, Петро Прошенкогийн хэргийг судлах зэрэг олон асуудлыг хэлэлцэхээр ирсэн гэж мэдэгджээ. Мөн өмнөх засгийн газрын үйл ажиллагааг судлахад тусалж чадна. Түүнчлэн олон улсын хууль сахиулах мэргэжилтнүүдийг оролцуулах боломжтой гэв. Петро Прошенког Украйны төрийн тэргүүн байх үеэр Сэм Кислингийг ерөнхийлөгчийн авлига авсныг илчилнэ гэж үзэж Украйнд ирэхийг нь хориглож байжээ.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.