Дэлхий дахинд 17 тэрбум ам.долларын хүмүүнлэгийн тусламж шаардлагатай
НҮБ-ын дүгнэлтээр дэлхийн 108 сая хүнд хү­мүүн­­лэгийн тусламж шаард­­­лагатай байгаа та­лаар НҮБ-ын Ерөнхий на­рийн бичгийн дарга Бан Ги Мүн ярилцлагадаа дурьд­лаа.

Тэрбээр “Дэлхий да­хинд 17.1 тэрбум ам.дол­ларын хүмүүнлэгийн тус­ламж хэрэгтэй” хэмээн тэм­­дэглэсэн аж. Түүний хэлс­­нээр НҮБ нь сүүлийн жилүүдэд тусламж дэмж­лэг хангалттай үзүүлж чадахгүй байгаа нь хүн ам олноороо шилжин суурь­шиж байгаатай холбоотой гэнэ.

Зэвсэгт мөргөлдөөнтэй байгаа Сири, Ирак, Өмнөд Судан, Төв Африкийн Бүгд найрамдах улс зэрэг оронд тусламж дэмжлэг шаардлагатай болсон. Гэвч НҮБ-ын хөрөнгө мөнгө хүрэлцээгүй байгаа тул тус­ламж хэрэгтэй байгаа хүмүүст тусалж чадахгүй байгаа аж.

Түүнээс гадна Бан Ги Мүн өнгөрсөн 2013 онд хүмүүнлэгийн 150 гаруй ажилтан амиа алдсан нь урьд өмнө гарч байгаагүй тоог хэлсэн аж.

Мөн олон тооны ажилт­нуудыг барьцаалсан, шарх­­дуулсан зэрэг хэрэг гар­­чээ. Бан Ги Мүн зэвсэгт мөргөлдөөнтэй газраас дүр­вэсэн, дайн тулаанд өрт­сөн газрын хүмүүст тус­ламж үзүүлэхийн тулд олон улсын нийгэм­лэгүүдээс дэмж­­лэг хүсэхээ хэлсэн бай­на.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.