Өнөөдөр:

09:00 цагт  Улаанбаатар хотноо "Монгол-Японы эрт, эдүгээ, ирээдүй" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болох гэж байна. Тус хуралд оролцохоор Японоос 20 гаруй доктор профессорууд Монголд ирээд байна.

"Монгол улсад аюулын харанга өдөөж буй мөнгөн усны бохирдлын тухайд" - Чюоггакүин их сургуулийн Нийгмийн тогтолцооны судалгааны төвийн захирал Сато Хироши

"Японы Эм зүйн их сургуулиуд дахь Хятадын уламжлалт эмийн тухай судалгаа" болон Монгол дахь эм зүй судлал - Японы Эм зүйн их сургуулийн доктор Ямажи Сэйичи

Музей судлал ба Япон улсад музейн мэргэжилтэн бэлтгэж байгаа нь - Япон улсын Обирин их сургуулийн профессор Хамаmа Хироаки

Орос, Монгол, Хятад гурван улсын эдийн засгийн коридорт монголын тээврийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг - УБЭИС-ийн Удирдах зөвлөлийн дарга, академич Т.Дорж

Монголын Их гүрний Өрнө, Дорнын хоорондох урлаг, соёлын өөрчлөлт - Илтгэгч: Америкийн Westlake сургуулийн оюутан Melissa Khasbagan зэрэг сонирхолтой олон илтгэл тавигдах тул та бүхэн ирж сурвалжилна уу.

Жич: Япон докторуудаас ярилцлага авах боломжтой. Утас: 91003848


11:00 цагт  БСШУСЯ Хичээлийн шинэ жилийг угтан "Хичээл эхэллээ" мэдээллийн нээлттэй өдөр арга хэмжээ, Хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвлэлийн бага хурал БСШУСЯ-ны 115 тоотод болно. Өдөрлөг арга хэмжээнд БСШУСЯ-ны бүх бодлогын газар, харъяа байгууллагуудын удирдлага оролцох тул бүрэн мэдээлэл авах боломжтой. Та бүхнийг урьж байна. Утас: 88008781, 99012549

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.