“Рио тинто”-гийн хагас жилийн тайлан дахь Оюутолгой

Дэлхийн уул уурхайн хамгийн том олборлогч, Оюутолгойн зэс, алтны ордод хайгуул хийж буй “Рио тинто” компанийн энэ оны хагас жилийн ашиг зургаан хувиар буурсан талаар ABCnews мэдээлэв. Тус группын ашиг зургаан хувиар буурч, зургаан тэрбум ам.долларт хүрсэн байна.

Энэ групп дэлхийд төмрийн хүдрийн олборлолтоороо тэргүүлдэг билээ. Гэлээ ч төмрийн үнэ өссөн нь ашиг бууралтыг эергээр өөрчилсөнгүй. Түүнчлэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын өртөг 1.2 тэрбум ам.доллараар нэмэгдсэнийг ч энд дурдах учиртай. Үүнээс гадна төмрийн хүдрийн үнийн өсөлтөөс улбаалан 1.5 тэрбум ам.долларын хувьцааны ногдол ашгийн урдчилсан төлөлт нь нэг хувьцаанд 3.1 ам.доллар байх төлөвтэй байна. Хүдрийн үнийн өсөлтөөс эхтэй татварын өмнөх орлого 2.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнд төмрийн хүдрийн үнийн өсөлт 31 хувийг эзэлж байгаа бол зэсийн үнэ 11, хөнгөн цагааных 17 хувиар бууралттай байсан нь ч нөлөөлжээ. Төмрийн хүдэр нь “Рио тинто”-гийн нийт орлогын дөрөвний гурвыг эзэлдэг байна.

Зардлын өсөлт

“Рио тинто”-д Австрали болон Канадын валютын ханшийн уналт хожил авчирсан гэж хэлж болох юм. Учир нь валютын ханшийн энэхүү зөрүү нь өнгөрсөн жилийн сүүлчтэй харьцуулахад нэмж 560 сая ам.долларыг авчирчээ.

Гэсэн ч тус группын хамгийн том төслийн нэг Оюутолгойн хурцадмал байдал үргэлжилсээр байгаа билээ. Өнгөрсөн гуравдугаар сард Баруун Австрали дахь Пилбарад болсон Вероника хар салхины улмаас төмрийн хүдрийн тээвэрлэлт найман хувиар буурсан байна.

“Бид төмрийн хүдрийн тээвэр­лэлтийг сайжруулах болон Пилбараг хамгаалах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна” гэж “Рио”-гийн гүйцэтгэх захирал Жан Себастиен Жакуэс хэлжээ.

Үүнээс гадна Монгол дахь Оюутолгойтой холбоотой олборлолтын хурцадмал асуудал ч ү­ргэлж­лэх төлөвтэй байна. Төслийн санхүүжилт нэмэгдэх бол­сон мэдээлэл гарсны дараа “Рио тинто”-гоос далд уурхайн аюулгүйн ажиллагааг хангахад нэмж 2.8 тэрбум ам.доллар хэрэгтэй бөгөөд ингэснээр төсөв хэдийнэ 7.8 тэрбум ам.долларт хүрэхээр байгааг мэдэгдсэн билээ. Ингэснээр тогтвортойгоор бараа бүтээгдэхүүн хүргэх хугацаа 30 сараар хойшлох магадлалтай байна.

Хувьцааны ханшийн уналт

“J.P. Morgan”-ы шинжээч Линдон Фаганы хэлж буйгаар компанийн бүтэн жилийн орлогын төлөвлөгөө өөрчлөгдөөгүй аж. “Рио-гийн хагас жилийн үр дүн хөрөнгө оруулагчдад сөрөг хандлага бий болгохгүй” гэж тэр хэлжээ.

Гэсэн хэдий ч Лондонд бүртгэлтэй “Рио”-гийн хувьцааны ханш энэ сард гурван хувиар унасан байна. Өчигдөр Лондоны хөрөнгийн биржид энэ хувьцааны ханш 40.5 паундын ханштай байсан бол Австралийн хөрөнгийн биржид 85.4 австрали долларт хүрчээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ж.Цогзолмаа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-08-20 10:08:46
    Угтаа бол монгол улс ирээдүйдээ үлдээвэл илү буянтай хэрэг болохсон доо
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах