Б.Хурц нарын шүүх хурлын эргэн тойронд
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдуулан ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат нарын шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт эхэлсэн.

Бүтэн зургаан өдрийн турш хуралдсан шүүх өчигдөр Б.Хурц нарын есөн хүний дахин шалгуулах шийдвэр гарлаа.


Тодруулбал, өчигдөр 16.00 цагийн үед шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөх танхимд орсон юм. Улмаар 18.30 угийн үед шүүх бүрэлдэхүүн тогтоолоо танилцууллаа. С.Зоригийн ам насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн хэрэгт холбогдуулан Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүнд Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн юм. Шүүх хурлын үеэр Б.Содномдаржаа, Б.Чимгээ нарыг зодож, доромжилж байгаа бичлэг олон нийтэд хүрсэн  Ц.Амгаланбаатар, Б.Итгэлтөгс болон ШШГЕГ-ын харъяа Төв аймаг дахь Цагдан хорих байранд ажиллаж байсан Х, О, Н нар гэрчээр мэдүүлэг өгснөөс гадна нотлох баримт шинжлэх судлах үеэр хэвлэлийнхэнд ил болгоогүй бичлэгийг оролцогчдод үзүүлсэн байна.

Б.Хурц, Г.Эрдэнэбат нараас гадна энэ хэрэгт ТЕГ мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, ШШГЕГ-ын хэлтсийн даргаар ажиллаж байсн Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарын гэм буруутай эсэхийг хэлэлцсэн Төв аймгийн сум дундын шүүхийн шүүгч нар зөвлөлдсөний эцэст зарим зүйлийг зайлшгүй шалгах шаардлагатай, шүүхийн хэлэлцүүлгийн явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн, хэргийг прокурорын хяналтад буцаах шийдвэр гаргалаа.
 
Хуулийн дагуу хохирогчийн тал тав хоногийн дотор гомдол гаргахгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой юм. Үүнтэй холбогдуулан шүүх хуралд оролцож буй Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат прокурорт хандаж гомдол гаргах эсэхээ өмгөөлөгчтэйгээ ярилцаж байгаад шийдвэрлэнэ гэх хариулт өгсөн юм. Харин Б.Содномдаржаагийн өмгөөлөгч дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаа илэрхийллээ.

Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн “Хэргийг дутуу шалгасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Нотлох баримтын шаардлага хангахгүй маш олон зүйл байна.Гэмт хэрэг гэж үзэх боломжгүй байсан учраас нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэр гарлаа” гэсэн юм.

 
Ийнхүү зургаан өдрийн турш олон нийтийн анхаарлыг татаж байсан хэрэг эцэслэн шийдэгдсэнгүй нэмэлт мөрдөн байцаалтад буцлаа.

Шүүх хуралд Түр хорооны гишүүдийн ажиглагчаар оруулахаас татгалзлаа
 
Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн даваа гарагт эхлэхэд шүүх хурлын эхэнд УИХ-ын түр хорооны гишүүдийг хаалттай хуралдаанд ажиглагчаар оролцуулах эсэхийг шийдвэрлэлээ. Улмаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй түр хорооны гишүүдийн ажиглагчаар оролцох хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн  тэдний хүсэлтийг хүлээж авсангүй.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаар Олон Улсын парламентын холбооноос гаргасан дүгнэлтийг дагуу байгуулагдсан УИХ-ын түр хороо байгуулагдсан. Тус хорооны даргаар Ж.Батзандан ажиллаж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Я.Санжмятав, Л.Болд, А.Сүхбат,  Ө.Энхтүвшин нар багтдаг юм.
 
Б.Хурц нарын хэрэг 20 жилийн дараа нууцаас гарна
 
Б.Содномдаржаа, Б.Чимгээ нарын ирээдүй хэрхэхийг цаг хугацаа харуулна. Б.Хурц нарт холбогдох хэрэг дараагийн шатанд шилжлээ. Учир нь нотлох баримт хангалтгүй байна гэжээ. Өнгөрсөн хавар олон нийтэд цацагдсан, зодож, дарамталж, эрүүл шүүх байгаа  бичлэг хангалттай нотлох баримт болоогүй гэсэн үг. Гэвч Б.Хурц нарт холбогдох шүүх хурал нь маш нууцын зэрэглэлтэй. Ийм учраас мэдээллийг 20 жил нууцлах ёстой гэж байгаа.  Төрийн болон албаны нууцын зэрэглэлийн дагуу шүүх хуралдаан ийнхүү зургаан өдрийн турш үргэлжилж, өндөрлөв.
 
Хэрэв “Эрүү шүүлт тулгасан нь үнэн” гэдэг шийдвэр гаргаж, эцсийн хариуцлагыг хуульчилсан тохиолдолд дээрх нэр бүхий гурван яллагдагчдад шинэ боломж нээгдэж, хэргийг задлах боломж нээгдэх боломжтой байв...
 
П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Erinhiilugch  2019-08-23 09:30:05
    Haagdsan tub aimagiin shorond horison gedeg hangalttai barimt 7 hund yamla es bol h
    172.56.12.233
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2019-08-21 06:02:22
    Battulgiig ard tumen duu negtei songoson.tgd Bsttulga bol ene hergiin.aimaar yraglal tamlaliin talaar tag duugui . Hurtsaas aigaad bna..Shuuj bga shuugche harda...
    202.9.43.194
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-08-21 01:17:41
    Эрүүдэн шүүгээгүй тэгээд амраасан болоод байна уу Тэр шүүгч тэр байдлыг биеээрээ мэдрэх хэрэгтэй юм байна даа Ёстой нөгөө биe үзээгүй гээд мэлздэг дүрүүд
    64.119.20.192
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-08-20 07:49:04
    боломж нээгдэж боломж нээгдэх боломжтой панир мал бичсэнээ уншдаа ийм мал еерийгее сэтгуулч гэхээсээ ичиж ухдэггуй юм байхдаа
    203.91.115.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2019-08-20 07:25:17
    Yalzarsan batalgaagyi niigem gej yyniig l xeldeg baix daa !Ene xergiig zov shiidseneer ar araasaa olon xergiig shiidej bolox bailaa.Shyyx ynexeer chadvargyi bol...
    109.88.168.40
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ 2019-08-20 04:39:58
    ,,""ШҮҮХИЙН ШИЙДВЭР,,"",, УЛС ТӨРЧДИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГҮЙ ШИЙДЭЛ БИШ БОЛОХООР ШҮҮХ УГ АСУУДЫГ ТАЛ БҮРЭЭС НЬ УЛ СУУРЬТАЙ ХЯНАЖ ХИЙГҮЙ ШИЙДЭХ УЧИРТАЙ ,,,...
    192.82.64.190
    Мэдэгдсэн Хариулах
  • хэ 2019-08-20 04:01:27
    Монголд шуух Элбэгдорж , Хурцын мафид бурэн оржээ. Яах уу Баттулгаа , Хурэлсухээ , Батзандан хэлээд огоч. Жириин хун амьдрах боломжгуй болж байгаа юм байна гэж ...
    89.219.10.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-08-20 02:43:37
    Шүүх хэргийг удаашруулан замхаруулах бодлоготой байна. Монголын шүүхэд жирийн иргэд итгэх найдвар алга. Шүүх ялзарчээ. Мөнгөтэй хүний талд үйлчилдэг.
    150.129.140.69
    Мэдэгдсэн Хариулах
    • Болд 2019-08-24 16:54:42
      Үндсэн хуулиндаа шүүгчийг ард түмнээс сонгодог болгоё тэхгүй бол шүүгч нар ялзраад дууслах
      66.181.161.80
      Мэдэгдсэн Хариулах
  • Amar 2019-08-20 01:13:12
    Хөөе. Ерөнхийлөгч өө.Ийм ил цагаан хэргийг шүүж чадахгүй байгаа шүүгчдээ зайлуулаад өгөөч ээ.Энэ шүүгчид чинь таныг ч биднийг ч доромжлоод байна шүү дээ.Монголд...
    202.179.26.0
    Мэдэгдсэн Хариулах
  • Fgd 2019-08-20 00:54:18
    Humuus ajilaa bitgii hii hiisenii daraa iim l yum bno uls torchid l shoygaa hii tednii togloltod buu or ted ilruuleg uneheer ene malnuudad heregtei yu
    202.126.88.193
    Мэдэгдсэн Хариулах