“Сум хөгжүүлэх сан”-аас олгосон зээлийн 6,0 тэрбум төгрөг нь чанаргүй ангилалд шилжжээ
21 аймаг, 330 суманд “Сум хөгжүүлэх сан”-гийн улсын үзлэгийн ажлыг зохион байгуулсан байна. Сум хөгжүүлэх сангийн эх үүсвэр улсын төсвөөс 87,6 тэрбум төгрөг буюу 86 хувь, Гадаадын зээл тусламж, хандиваас 1,2 тэрбум төгрөг буюу 1.1 хувь, зээлийн хүү, алдангийн орлогоос 13,2 сая төгрөгөөс тус тус бүрдэж байна.

Үзлэгийн үнэлгээгээр 330 сумын үйл ажиллагааны дундаж 67,9 хувь, үндсэн зээлийн эргэлт улсын дунджаар 2,4 хувьтай байна. Тус сангаас 2011-2018 оны хооронд улсын хэмжээнд нийт 206,4 тэрбум төгрөгийн зарлага гарсан ба үүнээс зээлэнд 202, 2 тэрбум төгрөг, хяналтын үйл ажиллагаанд 1,7 тэрбум төгрөг, сургалтын үйл ажиллагаанд 1,3 тэрбум төгрөг, зориулалтын бус арга хэмжээнд 1,3 тэрбум төгрөгийн зарцуулалтыг хийжээ.

2011-2016 оны хооронд олгосон зээлийн 27,3 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн үлдэгдэл байгаа бол 2016-2019 оны хооронд 6,0 тэрбум төгрөгийн чанаргүй зээл бий болсон байна.

2018 оны жилийн эцсийн өссөн дүнгээр  202,2 тэрбум төгрөгийн зээлийг 37,7 мянган иргэн, аж ахуйн нэгжид олгож, үр дүнд нь 20,4 мянган ажлын байр хадгалагдаж, 34,8 мянган ажлын байр шинээр нэмэгдсэн зэрэг эерэг үзүүлэлтүүд байгаа ч 18,7 мянган зээлдэгчээс 78,6 тэрбум төгрөгийн авлагатай байна. Үүнээс:
  • зээлийн эргэн төлөлт хэвийн 7,837 зээлдэгчийн 30,7 тэрбум төгрөг,
  • хугацаа хэтэрсэн-3952 зээлдэгчийн 8,4 тэрбум төгрөг
  • нийт чанаргүй зээл-6224 зээлдэгчийн 33,3 тэрбум төгрөгт хүрээд байна.
Шүүхийн шатанд 3071 иргэн, аж ахуйн нэгжийн 13,4 тэрбум төгрөгийн асуудал, шүүхийн шийдвэр гарсан 1991 иргэн, аж ахуйн нэгжийн 10,2 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

“Сум хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаанд явуулсан улсын үзлэгийн үр дүнгээр дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн. Үүнд
  1. Сум хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөлийн үйл ажиллагаа тогтмол бус, хяналтын үйл ажиллагааны зардлыг зориулалтын бусаар зарцуулдаг.
  2. Санхүүгийн анхан шатны бүрдүүлэлт дутуу, захирамж, зээлийн гэрээ, барьцаа хөрөнгөгүй олгосон зэргээс шалтгаалж чанаргүй зээлийн хэмжээ өндөр байна. Ялангуяа 2016 оноос өмнө олгосон зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ маш өндөр байна.
  3. Сум хөгжүүлэх сан хариуцан ажиллаж буй ажилтан давхар олон ажил гүйцэтгэх, тогтвор суурьшилгүй ажиллах зэргээс шалтгаалан сангийн үйл ажиллагаа доголдох, залгамж чанар сул байна.
  4. Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчийн хурал тухайн жил хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлээ батладаггүй, зарим аймаг, сум баталсан хэдий ч тэргүүлэх чиглэлийг баримталдаггүй.
  5. Сум хөгжүүлэх сан хариуцан ажиллаж буй аймаг, сумын мэргэжилтний мэдлэг, ур чадвар сул байна.
  6. Төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн даргаар  улс төрийн албан тушаалтан буюу тухайн сумын Засаг дарга байгаагаас шалтгаалан олон жижиг зээл олгож байгаа нь зээлийн үр дүнг бууруулж байна.
​П.АНИР 
Оллоо.мн

 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-08-20 04:23:14
    nice
    109.127.210.124
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-08-20 03:43:35
    Хулгайч гарууд байна
    202.126.89.227
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-08-20 01:22:12
    Санхүүгийн хэдэн байцаагч нар сайн шалгадаг байсан даа СЯ-ны Цогтбаяр дарга СХШ-ыг үгүй хийхэд их үүрэг гүйцэтэсний хар гай даа одоо Дотоод аудит гэж нэг засаг ...
    103.68.107.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Сугаррагчаа 2019-08-20 00:55:35
    Женко Белов Баянхонгорт хоёр нэг сум бариад дашин шог болсон уу.
    202.9.43.3
    Мэдэгдсэн Хариулах