Доналд Трамп гэрээ байгуулахад бэлэн биш байна гэв
АНУ-ын ерөнхийлөгч Доналд  Трамп өнгөрсөн ням гаригт БНХАУ-тай худалдааны гэрээнд гарын үсэг зурахад бэлэн биш байна гэж мэдэгдсэн байна. Мөн тэрээр эдийн засгийн өсөлт суларч болзошгүй талаар айдас байгааг сануулсныг няцаажээ. Түүний үзэж байгаагаар АНУ эрсдэл хүлээх боломж тун бага. Учир нь БНХАУ-тай хийж байгаа худалдааны дайн АНУ-д хохирол учруулаагүй гэж мэдэгдсэн байна.

Доналд Трамп "Бид худалдааны дайныг сайн хийж байна. Манай хэрэглэгчид баян хүмүүс. Би их хэмжээгээр татварыг бууруулах тухай төслийг баталсан. Тиймээс хэрэглэгчид мөнгөтэй байгаа" гэжээ. Мөн түүний нэмж дурдсанаар Цагаан ордон БНХАУ-ыг өнгөрсөн зургадугаар сарын 9-нөөс Хонгконгод өрнөөд байгаа эсэргүүцлийн жагсаалтай холбоотой асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэсэн нь дээр гэж үзэж байгаа юм байна. Тэрээр Бээжинг Хонгконгийн асуудлыг шийдвэрлээсэй гэж хүсч байгааг онцлов. Энэ нь худалдааны хэлэлцээрийг шийдвэрлэхэд сайнаар нөлөөлнө гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.