Түймрийн улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлжээ
Испанийн өөртөө засах орон Канарын арлын олон мужийг хамарсан түймрийн улмаас одоогоор 5000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа талаар орон нутгийн эрх баригчид мэдээлсэн байна. Өөртөө засах орны ерөнхийлөгч Ангель Виктор Торрес түймрийг хяналтандаа авч чадаагүй байсаар байна. Уржигдар оройн 18:00 цагийн үед 3400 км га газар өртөөд байна гэж мэдэгдсэнийг Канарын Засгийн газрын Онцгой байдал, Аюулгүй албаны твиттер хуудаст жиргэжээ. Мөн түймэр эхлэнгүүт долоон мужийн 5000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж нэмж мэдэгджээ.

Эр баригчид түймэр хүчтэй байгаа учраас шөнийн турш дахин нүүлгэн шилжүүлэх ажлыг хийх шаардлагатай болохыг анхааруулсан байна. Түймрийг унтраах ажиллагаанд 12 агаарын тээврийн хэрэгслийг дайчилснаас өчигдөр өглөө хоёр усан замын нисэх онгоцыг нэмсэн байна. Мөн 100 гаруй хүн ажиллаж байгаа аж. Эрх баригчдын мэдээлснээр түймэр газар авсан учраас хохирол учирсан мужийн 20 автозамыг хаахад хүрчээ. Тиймээс ерөнхийлөгч энэ мужуудад аюулгүй байдлаа эрсдэлд оруулах, онцгой байдлын алба хаагчдын ажилд хүндрэл учруулахгүйн тулд иргэдээ очихгүй байхыг уриалсан байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.