Хэт халалт, гангийн улмаас тухайн бүс нутгуудад ургац бага зэрэг буурах төлөвтэй байна
2019 онд улсын хэмжээнд 361.0 мянган га-д үр тариа, үүнээс 337.0  мянган га-д улаанбуудай, 14.6 мянган га-д төмс, 7.9 мянган га-д хүнсний ногоо, 82.0 мянган га-д тосны, 36.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 502.0 мянган га-д тариалалт хийсэн байна.

Энэ оны 5 дугаар сард хүйтэн сэрүүн, хүчтэй салхи шуургатай байсан нь хаврын тариалалтын явц болон чийгийн хадгалалт, таримлын соёололтод сөрөг нөлөөлөлтэй байсан.

Мөн зургадугаар сар бүхэлдээ хуурай халуун, олон хоног үргэлжилсэн нарны хэт халалттай байж, зуны бороо зургадугаар сарын 25-ны өдрөөс, зарим бүс нутагт 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн орсон нь буудайн өсөлт хөгжилтөд нөлөөлж, бутлалт буурах, товчин түрүү үүсэх хүчин зүйл болоод байна.

Энэ зуны хувьд үе үе орсон гэнэтийн хүчтэй мөндрийн уршгаар Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар аймгийн 2,500 гаруй га талбайгаас ургац хураах боломжгүй болсон ба 7 дугаар сарын 20-ноос эхлэн орсон үргэжилсэн их борооны улмаас тариалангийн талбайн хог ургамал нэмэгдэж байгаа нь ургац хураалтад хүндрэл учруулж болзошгүй байгаа юм.
Одоогийн төлөв байдлаас урьдчилан харахад Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Сэлэнгэ аймгийн зарим бүс нутгаар ургац олон жилийн дундаж буюу хэвийн байхаар байна.

Харин Төв, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Увс болон Сэлэнгэ аймгийн хойд хэсгийн зарим сумдад тохиолдсон нарны хэт халалт, гангийн улмаас тухайн бүс нутгуудад ургац бага зэрэг буурах төлөвтэй байна.
 

П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.