АНУ цагаачлалын шинэ журам хэрэгжүүлнэ
АНУ-ын Засаг захиргаанаас сүүлийн 3 жилийн дотор 12 сар ба түүнээс илүү хугацаанд нийгмийн халамж хүртсэн гадаадын иргэдэд зориулан шинэ журам баталжээ.
 
 Журмын дагуу
  1. Тус улсад зорчиход виз олгохгүй байх,
  2. Тус улсын хилээр нэвтрүүлэхгүй байх,
  3. Тус улсад хууль ёсоор байнга оршин суух ногоон карт олгохгүй юм байна.
 
Энэхүү журамд зааснаар гадаадын цагаач иргэн АНУ-ын Засгийн газраас олгож буй хүнсний талон, орон сууцны татаас, эрүүл мэндийн тусламж зэрэг тэтгэмжид хамрагдсан бол тус улсад хууль ёсоор оршин суух ногоон карт олгохгүй. Энэхүү журам нь ногоон карт авсан цагаач иргэд, цэргийн албан хаагч, дүрвэгчид, улс төрийн орогнол хүсэгчид, жирэмсэн эхчүүд болон хүүхдэд хамаарахгүй  гэжээ.  

Шинэ журмыг энэ оны аравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөнө.

П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.