Нийслэлийн сурагчид утааны улиралд, орон нутгийнх мал төллөх үеэр уртаар амарна
БСШУСЯ-аас мэдээлэл хийлээ. 2019-2020 оны хичээлийн жилд ЕБС-ийн 850 гаруй сургуульд нийт 644 мянган хүүхэд суралцах бол цэцэрлэгт 275 мянган хүүхэд хүмүүжих юм байна.
 
ЕБС-д 40 мянга, цэцэрлэгт 10 мянга, их дээд сургуулиудад 7 мянга орчим багш ажиллах бол 140 орчим мянган оюутан суралцах аж. Их дээд сургуульд жилд 30-40 мянган оюутан элсдэг байсан бол энэ жил 10 мянган оюутан элсэж байгаа юм. Учир нь хичээлийн хөтөлбөр өөрчлөгдсөн жилтэй холбоотойгоор маш цөөхөн сурагч ЕБС-ийг төгссөн тул их, дээд сургуулийн элсэлт цөөн байгаа аж. 
 
Хичээлийн жилийн бүтэц батлагдсан байна. Энэ хичээлийн жилд бага анги 32 долоо хоног, дунд анги 33 долоо хоногоор хичээллэнэ. Харин амралтын хувьд нийслэл, орон нутагт ялгаатай байхаар батласан байна. Тухайлбал, нийслэлийн сурагчид утааны улиралд урт амарна. Харин орон нутгийн сургуулийн сурагчид мал төллөх үеэр урт амраахаар зохицуулалт хийжээ. 2019-2020 оны хичээлийн жилийн зуны амралт зургадугаар сарын 6-нд эхлэх юм.
 
П.АНИР
Оллоо.мн
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 123 2019-08-20 08:17:03
    Улаанбаатар хот маань энэ өвөл утаагүй болох бишүү. Захирагчийн ажлын алба, Агаарын чанарын алба их юм хийж байгаа байхаа
  • Зочин 2019-08-20 08:03:53
    Амраах нэрээр хуухдийг эцэг, эх, ах эгч нар нь мал дээр ажиллуулахыг Засгийн газар зовшоорч байгаа юм байна. Хуний эрхийн байгууллага юу гэхийг харъя даа.
  •  2019-08-20 07:48:14
    дарга малуудын хүүхдүүдийг хотод авчирч хүчээр өвөлжүүлээ. тэр малуудын зулзагууд хордоод эхэлхээр нэг арга хэмжээ зөвөөр авна