Өнгөрсөн онд 6.4 сая баррель газрын тос олборлосон байна
Манай улс 1996 оноос газрын тос олборлож, газрын тосны олборлох салбар шинээр хөгжиж ирсэн. Монгол Улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 32 талбай ялгаснаас одоогоор 25 талбайд 21 гэрээлэгч ажиллаж байна. Одоогоор олборлолтын үйл ажиллагааг “Петрочайна дачин тамсаг” ХХК болон “Доншен газрын тос Монгол” ХХК-ууд эрхэлж байна.

2018 онд 6.4 сая баррель газрын тос олборлосон нь өмнөх оноос 1.2 сая баррель буюу 16.2 хувиар буурч, 2013 оноос 1.3 сая баррель буюу 24.6 хувиар, 2009 оноос 4.5 сая баррель буюу 3.4 дахин нэмэгдсэн байна.

Нийт олборлосон газрын тосны 6.2 сая баррель буюу 96.9 хувийг экспортолсон бөгөөд энэ нь өмнөх оноос 1.3 сая баррель буюу 17.6 хувиар буурч, 2013 оноос 0.9 сая баррель буюу 18 хувиар, 2009 оноос 4.3 сая баррель буюу 3.2 дахин өссөн байна.

П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.