Өнөөдөр:
09:00 цагт Novotel зочид буудлын 4 давхарт Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран "Зүүн Өмнөд Ази болон Номхон Далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13-р зөвлөгөөнийг зохион байгуулна. Манай улсад анх удаа зохиогдож байгаа уг зөвлөгөөнд 28 улсын 140 гаруй төлөөлөгч, оролцож дэлхий дахины томуу, томуугийн цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж туршлага солилцоно. 99179899

10:00 цагт  Манзуширын хийдийн туурин дээр баригдах "Манзушир" соёл, шашин, аялал жуулчлалын цогцолборын төслийн нээлт  Монголын архитекторчдын холбоон дээр болно.  Нээлтэнд: УИХ-ын гишүүн Н.Энхболд, Төв аймгийн удирдлагууд, Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нар оролцоно. Утас: 99115300


11:00 цагт ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёлын цуврал арга хэмжээний хэвлэлийн бага хурлыг  Туушин зочид буудалд зохион байгуулах юм байна. Холбоо барих утас: 99085897

13:00 цагт "Ѳнөөдрийн Монгол" Олон улсын фотосэтгүүлчдийн хөтөлбөрийн тайлант үзэсгэлэнгийн нээлт  Занабазарын музейд болно
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.