13 брокер, диллерийн компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болголоо
Санхүүгийн зохицуулах хорооноос шийдвэр гаргаж, нэр бүхий брокер, диллерийн компаниудын үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгожээ.

Тодруулбал “Юу Би Би Ди” ХХК,  “Өү Си Би” ХХК, “Марс капитал” ХХК, “Орчлон оюу” ХХК, “Трейшурь капитал” ХХК, “Гэгээн секюритиз” ХХК, “Глобаль траст секюритиз” ХХК,  “Зууны гарц секюритиз” ХХК, “Соёмбо инвестмент” ХХК, “Скайхан капитал” ХХК, “Чоно капитал” ХХК, “Очир-Эрдэнэ инвест” ХХК, “Грийт секюритиз” ХХК-ийн эрхийг хүчингүй болгожээ. Гурван сарын хугацаатай түдгэлзүүлсэн ч энэ хугацаанд зөрчлөө арилгаж, хууль тогтоомжийн нөхцөл шаардлагыг хангаагүй тул дээрх нэр бүхий компаниудыг үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон хэмээн Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдлээ. Түүнчлэн Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны 506 дугаар тогтоолоор батлагдсан “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай журам”-ыг хангаагүй байна.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.