''Их-7''-д ОХУ-ыг оролцуулах хүсэлт тавьжээ
Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампад ирэх жил болох их долоогийн уулзалтад ОХУ-ыг оролцуулахаар урих санал тавьсан байна. Үүнийг нь Доналд Трамп хүлээн зөвшөөрсөн гэж "CNN" сувгийн сэтгүүлч Кайли Атвуд мэдээллээ. Доналд Трамп, Эммануэл Макрон нар уржигдар Францын Биарриц хотод энэ сарын 24-26-нд болох их долоогийн хурлын талаар ярилцсан байна.

Кайли Атвудын мэдээлснээр энэ үеэр Доналд Трампыг их долоогийн гишүүн орны төрийн тэргүүнүүдтэй ирэх жилийн уулзалтад ОХУ-ын төлөөлөгчдийг оролцуулах талаар хэлэлцэнэ гэж үзэж байгаа юм. Үүний өмнө Доналд Трамп Цагаан ордонд их долоогийн хуралд ОХУ-ыг буцаж ирэхийг дэмжиж байна гэж сэтгүүлчдэд ярьжээ. ОХУ нь Канад, Франц, Герман, Их Британи, Итали, Япон, АНУ гэсэн орнууд нийлж байгуулсан их долоогийн хуралд 1990 оны дунд үеэс оролцож эхэлсэн байдаг. Харин 2002 онд бүрэн эрхт гишүүн нь болсноор их наймын бүлэг болсон юм.

Эх сурвалж:Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Их долоотой ганцаараа тэнцдэг орон бол О 2019-08-22 07:46:35
    Их долоотой ганцаараа тэнцдэг орон бол ОХУ