Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн улсын дугаартай холбоотой нийтлэг илэрч байгаа зөрчлүүдийг арилгуулахаар "Улсын дугаар 2019" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн улсын дугаарын зөрчилд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэн зохион байгуулж Тухайлбал: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын /тоо, үсэг нь арилж бүдгэрсэн, засварласан, буруу суурилуулсан, стандартын дагуу хэвлэгдээгүй гэх мэт/ зөрчлийг илрүүлэн газар дээр нь зөрчлийг арилгуулан, Зөрчлийн тухай хуулийн 14.7.11, 14.7.12, 14.7.13-д заасны дагуу арга хэмжээ тооцно.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өөрийн тээврийн хэрэгслийн улсын дугаарын ашиглалтанд хяналт тавин, замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг "Тээврийн цагдаагийн алба"-аас зөвлөж байна.

С.Жангар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ganbaa 2019-08-23 11:56:06
    Budgersen, arilsan yahab ee. Ter dabharduulaad zuugeed, odor bur hodolgoond oroltsood baigaa dugaaraa tsegtsleech.
    66.181.181.241
    Мэдэгдсэн Хариулах