“Хууль зассан” хэмээн хэсэгтээ цоллуулсан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өнгөрсөн сонгуулиар Говь-Алтай аймгаас сонгогдсон. Тойрогтоо хийж, хэрэгжүүлсэн ажлаар тааруухан эрхэм гишүүн тойргийн иргэдэдээ тал засахаар янз бүрийн арга хэрэглэх болж.
Хамгийн сүүлд гэхэд нэг сумын нэг багаас 10 хүнийг Итгэлт хамбад аялуулах төлөвлөгөө гаргасан байна. Гишүүний зүгээс “Алтайчуудыг Улаанбаатар хүртэлх зардлаа даагаад ирэх юм бол Итгэлт хамбад аялах задлыг 100 хувь даана” хэмээн “томорсон” гэнэ.
Жирийн л хуульч хэмээн өөрийгөө тодотгох дуртай эрхэм гишүүн ийнхүү Алтайчуудыг автобус автобусаар нь Итгэлт хамба, Байгаль нуурт аялуулж, баярхаж байна. Ирэх сонгуулиас өмнө итгэлт төрийн түшээ болж харагдах түүний энэ удаагийн үйлдлийг тойргийнхон нь Ш.Раднаасэдийн арга ядсан “ажил” хэмээн тодотгож байгаа сурагтай.
П.АНИР
Оллоо.мн