Цагдаагийн алба хаагчид голд живж байсан иргэний амь насыг аварлаа

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Б.Соронзонбаатар, С.Оргил, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Энхжин нар эрэн сурвалжлах чиглэлээр үүрэг авч, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр орчимд самналт хийж байжээ.

Алба хаагчид гол орчмоор явж байх үеэр хүний орилох дуу сонсогдсноор ийнхүү Туул голын усанд осолдож байсан 40 орчим насны эрэгтэй хүнийг амь насыг аварсан байна. Усанд осолдож байсан иргэн Чулуун-овоо орчмоос усанд унаж улмаар биеэ хамгаалах чадваргүй осголтын байдалтай урсаж байсныг шуурхай ажиллаж, уснаас гаргаж анхны тусламж үзүүлжээ.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж өөрийн амь насаа үл хайрлан иргэний эрдэнэт амийг аварсан алба хаагчдынхаа цаашдын ажилд нь амжилт хүсье.

С.Жангар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-08-25 05:53:00
    Буянтай үйлсд нь амжилт хүсье
    202.55.191.130
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-08-23 04:34:08
    76 дагз бас л тангараг өргөө биз дээ. тангаргааа зөрчсөн учир цаазлан устгахад болохгүй юмгүй
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах